Netflix -ийн "Squid Game" цувралын хоёдугаар бүлгийн нээлтийг энэ оны 12-р сарын 26-нд хийнэ гэж мэдэгджээ.
Тус цувралд 45.6 тэрбум воны (ойролцоогоор 33 сая доллар) шагнал бүхий нууцлаг, амьд үлдэхийн төлөө тэмцэх тоглоомын тухай өгүүлдэг.
Netflix -ийн YouTube хуудсаар өнөөдөр (2024.08.01) II бүлгийн trialer-ийг цацсан. Эхний бүлэгт ганцаараа амьд үлдсэн Сон Ги Хун хоёрдугаар бүлэгт ногоон өнгийн спорт хувцас өмссөн хэвээр байна.
Шинэ бүлэгт олон шинэчлэл хийсэн бөгөөд энэ тухай албан ёсоор мэдээлэл гаргаагүй ч нээлтийн үеэр үзэгчдэд дэлгэх тухай “Soompi” дээр нийтэлжээ.
Түүнчлэн "Squid Game” цувралын гуравдугаар бүлгийг 2025 онд хийж магадгүй гэсэн таамаг байна.
Сэтгэгдэл үлдээх