АНУ олимпод медаль хүртсэн тоогоор тэргүүлж эхэллээ

О.Пүрэвсүрэн
2024-08-02

“Парис 2024” олимпын наадам үргэлжилж байна.

Наймдугаар сарын 1-ний байдлаар АНУ 37 медальтайгаар олимпыг (9 алт, 15 мөнгө, 13 хүрэл) тэргүүллээ.

Түүний араас Франц улс 27 медальтай (8 алт, 11 мөнгө, 8 хүрэл) шил дарж байгаа бол гуравдугаар байранд Хятад 24 медальтай (11 алт, 15 мөнгө, 13 хүрэл) байна.

Нийт медалийн тоог үл харгалсан алтан медаль хүртсэн тамирчны тоогоор Хятад улс цахиур хагалж буй юм.

Харин АНУ алт хүртсэн тоогоор хоёрдугаарт, Франц улс гуравт тус тус эрэмбэлэгдсэн бол дөрөвдүгээр байранд Австрали улс, тавд Япон улс оржээ.

Харин манай улс нэг мөнгөн медальтайгаар 41-т жагсаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe