Оросын робот рубикийн шоо эвлүүлэх хурдыг шинэчилжээ

О.Пүрэвсүрэн
2024-08-05

Рубикийн шоог богино хугацаанд эвлүүлэх дэлхийн дээд амжилтыг Орос улсад зохион бүтээсэн робот тогтоожээ.

Тус робот 0,203 секундэд шоог эвлүүлснээр Японы Mitsubishi Electric Corporation компанийн роботын тогтоосон өмнөх амжилтыг (0,305 сек) эвдсэн гэдгийг “Яндекс” компанийн зохион бүтээгч Александр Кротов мэдэгдсэн байна.  

2024 оны долоодугаар сарын 5-нд болсон тусгай арга хэмжээний үеэр ийнхүү тогтоосон байна. 0,203 секунд гэдэг нь хүний тархи харсан дүрсээ юу вэ гэдгийг дөнгөж ухамсарлах төдий нүд цавчих хугацаа аж.

Спидкубинг буюу шоог эвлүүлэх тал дээр хүний тогтоосон дээд амжилт нь 3,13 секунд байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe