Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлж байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн -68 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2021 оны Азийн аваргын мөнгөн медальт 25 настай Э.Дэлгэрмаа барилдана.
Түүний өрсөлдөгч Токиогийн олимпын хүрэл медальт Киргизийн тамирчин Мээрим Жуманазарова юм. Барилдаан Улаанбаатар хотын 21:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх