Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирлын тов гарчээ

О.Пүрэвсүрэн
2024-08-05

МСБХ-ны 2024-2025 оны Үндэсний дээд лиг аравдугаар сарын 12-нд албан ёсоор эхлэхээр болжээ.

Үндэсний дээд лигт эрэгтэй 10 баг (Хасын Хүлэгүүд, IHC Apes8 Бишрэлт Метал, Эрдэнэт Майнерс, BHC Гарьд, Selenge Bodons, Завхан Бродерс, Налайх Бизон, Дархан Юнайтед), эмэгтэй 6 баг (Хасын Хүлэгүүд, Ulaanbaatar Amazons, Аравт, AC Scorpions, Aode Wings, Stars) оролцоно.

Мөн МСБХ-ны Үндэсний дээд лиг эдгээр багуудтай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe