Б.Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

О.Пүрэвсүрэн
2024-08-07

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе Их дуулга” тэмцээний аварга, “Абу-Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү барилдаж, мөнгөн медаль хүртсэн.

Б.Баасанхүүг олимпын медаль хүртсэний дараа түүний чансаа өсөж, дэлхийд тэргүүлж эхэлсэн байна.

Харин олимпын аварга Tsunoda Natsumi тус эрэмбийн 3-т жагсжээ.

Б.Баасанхүү нь олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe