Зуны спортын XXXIII наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсын чөлөөт бөхийн тамирчид хуваарийн дагуу барилдаж байгаа. Өчигдөр шөнө эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, Хятадын Фэн Зичид 4:6 -р ялагдсан билээ.
Тэгвэл өнөөдөр манай гурван бөх барилдах хуваарьтай байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан дагах барилдаантай. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул Хятадын бөх Кешин Хунтай эхний тойрогт таарсан байна.
Эрэгтэйчүүдийн 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ Азербайжаны бөх Осман Нурмагомедовтой барилдана. Дээрх хоёр жингийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх