Улсын хэмжээнд долоодугаар сарын байдлаар 10.8 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.
Энэ нь өмнө жилийн мөн үеэс 17.5 хувиар өссөн дүн юм.
Авто тээврийн хувьд өнгөрсөн 7 дугаар сард 7.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны энэ үеэс 20.6 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар, импортоор 222.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 10.1 хувиар тус тус өссөн байна.
Төмөр замын тээвэр өнгөрөгч долоодугаар сарын байдлаар нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь жилийн өмнөх үеэс 11.3 хувиар өсжээ.
Агаарын тээврээр энэ оны 7 сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь мөн л жилийн өмнөхөөс 59.4 хувиар өссөн байна.
Өнгөрсөн 7 дугаар сард экспортоор 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 20 хувиар өсөж, экспортын тээврийн хэмжээ 54.2 сая тонн болж өмнөх оны энэ үеэс 31.5 хувиар нэмэгджээ. Харин импортын ачаа өнгөрсөн 7 дугаар сард нийт 580.9 мянган тонн болж өмнөх нэг жилийн өмнөхөөс 6.9 хувиар мөн өссөн байна.
Ачаа тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй гарч буй нь зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойг ЗТЯ-наас мэдээлсэн байна.
Бүх төрлийн тээврээр өнгөрсөн сард 9.9 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.5 хувиар өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 85 сая зорчигч зорчсон нь өмнөх жилийн өмнөхөөс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тоон мэдээлэлд дурьджээ.
Сэтгэгдэл үлдээх