Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 62, эрэгтэйчүүдийн 74, 125 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин П.Орхон дэвжээнд гарна.
Түүний эхний өрсөлдөгч нь Украйны бөх Ирина Колиаденко байх юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл АНУ-ын тамирчин Пэрриштэй барилдана.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.
Мөн 57 кг-д Б.Хонгорзулыг ялсан Хятадын Кешин Хун хагас шигшээд ялагдсанаар манай тамирчны тэмцээн дууслаа. Үүнээс гадна өчигдөр шөнө хүрэл медалийн төлөө барилдсан Б.Хулан Хятадын бөхөд Пан Чен Юйд цэвэр ялагдсанаар шагналт V байр эзлэв.
Сэтгэгдэл үлдээх