Олон улсын цөмийн физикийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртлээ

.Graph
2024-08-09

Филиппиний Нью Кларк хотноо Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа.

Олимпиадаас МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин, 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртлээ.

Мөн тус ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь​, 10 дугаар ангийн сурагч М.Анхбаяр нар олимпиадад амжилттай оролцсон. Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар МУИС-ийн ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, МУИС-ийн ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Өсөхбаяр нар ажиллав.

Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон улсын атомын энергийн агентлаг (International Atomic Energy Agency)-ын ивээл дор зохион байгуулагдсан.

Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe