Паралимпын наадам наймдугаар сарын 28-нд эхэлнэ

О.Пүрэвсүрэн
2024-08-13 78

“Парис 2024” Паралимпын наадам наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ.

17 дахь удаагийн Паралимпын наадамд манай улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрлөөр оролцохоор болжээ. 

Паралимпыг 1948 онд мэс заслын эмч Людвиг Гютман нуруу нугасны гэмтэлтэй ахмад дайчдын дунд зохион байгуулсан тэргэнцэртэй тамирчдын байт харвааны тэмцээнээс эхлэлтэй гэж үздэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe