Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ удаагийн тэмцээн наймдугаар сарын 13-18-ны өдөр Хонг Конг улсад болно.
Тэмцээнд Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын баг тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Манай улсын шигшээ баг А хэсэгт БНСУ, Хонг-Конг, БНАСАУ-ын багуудтай өрсөлдөж байна.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Санчирмаа, С.Энхтуяа (Улаанбаатар Финикс), Ц.Цэдэвнамбар (Улаанбаатар Финикс), Ц.Баасандулам (Уурхайчин), Д.Анужин (Энагурэ), П.Энххүслэн (Улаанбаатар Финикс), С.Булгантамир (Энагурэ), Б.Амарбаясгалан (Улаанбаатар Финикс), О.Эрдэнэ-Энх (Ховд Ижил Алтайн барс), Г.Саруулгэрэл (Ховд Ижил Алтайн барс), Г.Энхнаран (Хөвсгөл Эрчим), Г.Хандсүрэн (Хашхан), Г. Хонгорзул (Хөвсгөл Эрчим) нар багтжээ.
Манай шигшээ баг өчигдөр анхны тогтолтоо Хонг Конгийн шигшээ багийн эсрэг хийж, 24:19 харьцаатай хожигдсон.
Дараагийн тоглох хуваарь:
Үндэсний шигшээ баг маань хамгийн сүүлд тус тэмцээнээс 2008 онд хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа. Мөн дэлхийн чансаанд 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх