2000 оноос хойш болсон сонгууль бүрийн дараа төсөв тодотгосоор иржээ. Зөвхөн 2012 онд л төсөв тодотгож байгаагүй юм байна.
Энэ жилийн тухайд Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан. Төсөв тодотгох шалтгаанаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан мега төслүүдийг хэрэгжүүлэх болон зарим яамдын нэр өөрчлөгдөж, төсвийн ерөнхийлөн захирагч нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байна. Төсвийн тодотгол болон өргөн барьсан бусад хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан бөгөөд наймдугаар сарын 15-нд эхэлж, 27-нд дуусна.
Сэтгэгдэл үлдээх