Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 16,17,18-ны өдөр Налайх дүүрэгт байрлах Тайж хайрхны бэлд болно.
Соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд Монгол Улсаас 1600 өвлөн уламжлагч оролцох “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар язгуур урлагийн тоглолт, зан үйлийн отог, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний хувцасны үзэсгэлэн, уламжлалт хоол хүнсний амталгаат худалдаа зохион байгуулах аж.
Мөн 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр гэх зэрэг олон талт арга хэмжээ болно.
Энэ үеэр Сүхбаатарын талбайгаас Тайж хайрхны бэл хүртэл 08:00-22:00 цагийн хооронд нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх юм.
Сэтгэгдэл үлдээх