Нэмж 105 автобус үйлчилгээнд гаргана

Ж.Номин
2024-08-14

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 126 чиглэлд 1069 автобус үйлчилгээнд гарч байна. Хичээлийн шинэ жил эхлэн, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шинэ зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Дүнжингарав, Хархорин, Нарантуул зэрэг томоохон зах, худалдааны төвүүдийг дайран өнгөрдөг нийтийн тээврийн хэрэгслийн тоог 105-аар нэмэгдүүлэх аж. Уг зохицуулалтыг наймдугаар сарын 26-аас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өдөрт 1200 орчим автобус иргэдэд үйлчилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe