БАЙР СУУРЬ: Венесуэлийн жагсаалын талаар хэн юу хэлэв

Ц.Чимэдцэеэ
2024-08-14

Николас Мадуро гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноо зарлалаа.

Венесуэлийн Ерөнхийлөгчөөр Николас Мадурог 3 дахь удаагаа сонгогдсоныг зарласан даруй иргэд эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа. Сөрөг хүчин Дипломатч асан 74 настай Эдмундо Гонзалес ялсанд бат итгэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Тэд маргааныг таслах баримтыг resultadosconvzla.com сайтад байршуулсан хэмээв. Уг сайтад нийт сонгууль өгсөн иргэдийн 80 хувийнх нь саналыг цуглуулсан ба түүний 67 хувь нь Эдмундо Гонзалесд саналаа өгчээ. Эрх баригчдын үйл ажиллагааны талаар дэлхийн улс орнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

...
GRAPH.MN

Ардчилсан улсын дарангуйлагч гэгдээд буй Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал долоодугаар сарын 29-өөс хойш үргэлжилж байна. Энэ үеэр 2400 хүн баривчилж, 23 хүн амиа алдлаа.

Эсрэг

Дэмжсэн

2024-08-14

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ANTONY BLINKEN

Гонзалесийн ялалтыг батлах асар их нотолгоо байгаа. АНУ түүнийг сонгуулийн ялагч гэж хүлээн зөвшөөрсөн. (АНУ-ын ЗГ-ын хэвлэл)

...
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГАДААД БОДЛОГО ХАРИУЦСАН ТЭРГҮҮН JOSEP BORRELL

Европын холбоо Венесуэлийн эрх баригчдыг сөрөг хүчин болон иргэний нийгмийн гишүүдийг дур зоргоороо баривчлах, хэлмэгдүүлэх, хүчирхийлэхийг зогсоож, бүх улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж байна. (Reuters)

...
БНХАУ-ЫН УДИРДАГЧ ШИ ЖИНЬПИН

Мадурод баяр хүргэж, Хятад улс Венесуэлийн үндэсний бүрэн эрх, нэр төр, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлт, гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх шударга үйлсийг урьдын адил тууштай дэмжих болно. (Reuters)

...
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМР ПУТИН

Мадурод баяр хүргэж, Орос Венесуэлийн стратегийн түншлэлийн харилцаатай. Төрийн тэргүүний цаашдын үйл ажиллагаа бүх талаар дэвшилттэй хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. (Reuters)

...
КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД MÉLANIE JOLY

Мадурогийн дахин эрх барих болсон нь Венесуэлийн иргэдийн хүсэл зориг биш гэдэг нь олон улсын ажиглагч, гэрчүүдийн мэдээллээр нотлогдож байна. (Канадын ЗГ-ын хэвлэл)

...
ИТАЛИ, ФРАНЦ, ГЕРМАН, ИСПАНИ, НИДЕРЛАНД, ПОЛЬШ, ПОРТУГАЛ УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ

Сөрөг хүчнийхний эсрэг аливаа баривчилгаа, заналхийллийг зогсоохыг уриалж байна. Мөн бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Венесуэлийн иргэдийн ардчилал, энх тайвны төлөөх уриалгыг дэмжих болно. (Сайд нарын зөвлөлийн хэвлэл)

...
БРАЗИЛ, КОЛУМБ, ​​МЕКСИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН МЭДЭГДЭЛ

Ард түмний бүрэн эрхт байдлын үндсэн зарчмыг үр дүнг шударгаар шалгах замаар хүндэтгэх ёстой. (Reuters)

...
УРУГВАЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД OMAR PAGANINI

Ноён Николас Мадуро, хүчирхийллийг нэн даруй зогсоож, дур зоргоороо баривчлагдсан хүмүүсийг суллаач. Тайван замаар жагсах нь хүний үндсэн эрх гэмт хэрэг биш! (Албан ёсны твиттер хаяг)

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe