ОХУ-ын шатахуун экспортын хориг Монгол Улсад үйлчлэх үү

.Graph
2024-08-15

Оросын холбооны улсын Засгийн газар албан ёсны телеграм хаягтаа газрын тосны бүтээгдэхүүний экспортын хоригоо 12 дугаар сарыг дуустал сунгахаар болсноо мэдэгджээ. 

Энэхүү шийдвэрээ улирлын чанартай эрэлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг засаж байгаа тул зах зээлийн тогтвортой байдлын хангахтай холбон тайлбарласан байна.

ОХУ энэ он гарсаар дотоодын эрэлтийг хангах үүднээс анх гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд газрын тосны бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон. Энэхүү хориг нь тухайн үедээ Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсад хамаараагүй. Мөн манай улсын хувьд Засгийн газраас авсан арга хэмжээний хүрээнд мөн тус хориг үйлчлээгүй билээ. Улмаар дотоодын хэрэгцээгээ хангасан гэж үзэн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг бууруулахгүйн тулд хоригоо тавдугаар сарын дунд үеэс долдугаар сарын 31 хүртэл түр хугацаанд цуцалж байсан юм.

Тэгвэл энэ удаагийн хориг манай улсад үйлчлэх эсэх талаар Засгийн газраас тодруулахад "Өмнө нь уг хориг манай улсад үйлчлээгүй. Саяхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов айлчлаад буцсан. Айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсолтгүй, тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe