Олон улсын олимпийн хорооны чуулганаар 141 дүгээр чуулганаар “Лос Анжелес 2028” олимпод таван спортын төрлийг нэмэхээр баталжээ.
Үүнд бейсбол/софтбол, крикет, тугны хөлбөмбөг, лакросс болон сквошыг Лос Анжелес 2028 (LA28) олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор нэмсэн байна.
Бейсбол болон софтбол нь хэд хэдэн удаагийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд хамгийн сүүлд Токио 2020 олимпын наадмын спортын төрөлд багтсан байна. Крикет Парист 1900 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байжээ. Лакросс 1904 онд Сент-Луис, 1908 онд Лондонгийн олимпын хөтөлбөрт харин тугтай хөлбөмбөг, сквош LA28-д олимпэд анх удаа багтаж байна.
"Эдгээр таван шинэ спортын төрөл нь Америкийн спортын соёлтой нийцэж байгаа бөгөөд Америкийн нэр хүндтэй спортыг дэлхийд харуулахын зэрэгцээ олон улсын спортыг АНУ-д авч ирэх болно. Эдгээр спортууд нь LA28 Олимпийн наадмыг өвөрмөц тал болгоно" гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас хэлжээ.
Сэтгэгдэл үлдээх