Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барихаар болжээ. Уг ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд одоогоор хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцөөд байгаа аж. Нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байгаа бол үлдсэн нэг аж ахуйн нэгж газраа зориулалтын бусаар ашигласан тул сонсох ажиллагаа явуулахаар болжээ.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Түүнчлэн энэ онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлөх ба нийт 2500 гаруй нэгж талбар өртөөд байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх