Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны 100 метр, 800 метрийн зайд Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, МУГТ Ц.Раднаа өрсөлдөж хос алтан медалийн эзэн боллоо.
Ц.Раднаа 2019 онд 85 настайдаа Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн болж байжээ. Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнүүдэд оролцон, алт, мөнгөн медаль хүртэж, нийт 17 дээд амжилтын эзэн болсон гавьяат тамирчин юм.
Сэтгэгдэл үлдээх