Араб иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна хэмээн хэсэг иргэд цахим орчинд мэдээлсэн.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах мэдээллийг хүргэлээ.
Засгийн газраас 2024 онд 350 хүртэл идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барих, гадаад улсад гаргах тогтоол гаргасан. Ингэхдээ 2022 оноос хойш хуулийн дагуу зөвшөөрлийг тухайн аймгийн ЗД олгожээ.
Нэг идлэг шонхор шувуу нь экологи, эдийн засгийн үнэлгээгээр 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна.
Үүний 80 хувийг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Төвлөрсөн орлогын талыг нь тухайн амьтны нөөцийг хамгаалах болон байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулахаар тусгажээ.
Идлэг шонхор шувууг АНЭУ-руу 1994 оноос хойш гаргаж байна.
2022 онд дээрхтэй адил тусгай зориулалтын ан, идлэг шонхор шувууны нөөцийг ашигласантай холбоотой 14 тэрбум гаруй төгрөг 12 аймагт төвлөрсөн бол 2023 онд 7 сая 278 мянган төгрөг төвлөрчээ..
МУИС-ын доктор, профессор, шувуу судлаач С. Гомбобаатар “Идлэг шонхор монгол оронд ховор амьтны жагсаалтад ороогүй. Шувууны нөөцийн 50 хувь нь манай улсад байдаг”
Энэ нь заримдаг нүүдлийн шувуу ба залуу шувууд нүүдэллэдэг бол зарим нас бие гүйцсэн шувуу нь уулархаг хэсгээр өвөлждөг аж. Тоо толгойг 2024 оны байдлаар гаргахаар бэлтгэж байгаа. Цаашид уг судалгаанд үндэслэн ашиглалтыг тооцолно гэв.
Сэтгэгдэл үлдээх