Тайланд улсын Үндэсний дээд лигийн баг “Nakhonratchasima VC” клубэй Т.Хангал 2024-2025 оны улиралд дахин гэрээ үзэглэжээ.
Т.Хангал нь Монголын волейболын лигийн хоёр удаагийн аварга, хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч билээ. Мөн өнгөрсөн жил Тайландад легонер тамирчнаар тоглохдоо “Nakhonratchasima VC” клубтэй аварга авч байсан төдийгүй шилдэг довтлогч, үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн байна.
Анх 2023 онд Тайланд улсын лигт тоглосон бөгөөд волейболын төрөлд легонер тамирчнаар тоглосон Монголын анхны эрэгтэй тамирчин болж байв.
Сэтгэгдэл үлдээх