БАЙР СУУРЬ: М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн асуудлаар хэн, юу хэлэв

Ж.Номин
2024-08-20

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын даргаас зөвшөөрөл авалгүй гадаад улс руу зорчсон, бараа бүтээгдэхүүн сурталчлан, худалдаалсан, олон нийтийн цахим сүлжээнд ёс бус үг хэллэг ашигласан зэрэг асуудал үүсгээд буй. Уг асуудлаар УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох тухай албан бичгийг Ёс зүй, дэгийн байнгын хороонд илгээсэн юм.

...
Gogo.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн зохисгүй үйлдлийг Ёс зүйн хороо болон холбогдох эрх бүхий байгууллага яаралтай хянан шалгаж, зохих арга хэмжээг авах шаардлагатай байна.

...
ISee.mn

Фэйсбүүкээр зар сурталчилгаа явуулж, шалтгаангүй чуулганы хурал тасалсан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн арга хэмжээ авах асуудлаар УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт ханджээ.

...
Zuv.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэж, сануулга өгөх, уучлал гуйх, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлагыг ногдуулна.

...
Ubn.mn

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болов.

Эсрэг

Дэмжсэн

2024-08-20

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар

Энэ нь ёс зүйн доголдол мөн үү гэвэл мөн. Парламентын гишүүн нь иймэрхүү хэмжээнд хараал, ерөөл хэлдэг, олон нийтийг буруу зүйлд турхирдаг байж болохгүй. Бичиг үсэг тайлагдсан хүн бол өөрөө УИХ-ын тухай хууль, бусад ёс зүйн дүрэмтэйгээ танилцах хэрэгтэй.

...
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу

М.Нарантуяа-Нара гишүүн комментоор ёс бус үг хэллэг хэрэглэдэг. Гэхдээ энэ бол хүний эрхийн асуудал. Энэ бол тухайн хүний ухамсрын асуудал болохоос бид нар дүрмээр шийдээд, хүний коммент бичих, ямар үг хэрэглэхийг хүртэл хянаж цагдаж болохгүй.

...
Б.Цогтгэрэл /Шилэн Цогоо/

Дуучин Нара УИХ-ын гишүүний бус Дуучин гэдэг нэр хүндээрээ Live хийдэг байсан. УИХ-ын гишүүний нэр хүндээр сурталчилгаа хийгээгүй. Түүнд буруу байхгүй. Мөн энэ асуудалд УИХ-ын Тамгын газар оролцох эрхгүй.

...
Сэтгүүлч Ч.Доржбат

УИХ-ын гишүүн зар сурталчилгаа хийх хориотой! Мөн чуулгантай үеэр гадаад явах бол албан ёсоор чөлөө авах ёстой. Гэтэл Нара нь УИХ-ын Тамгын газарт хүсэлт өгөөгүй гадаад явжээ. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдчихоод ингэж дураараа авирлаж болохгүй.

...
Сэтгүүлч Д.Майцэцэг

Нара гишүүн болсноо ер ухамсарлахгүй байна. Өмнөх шигээ лайваар юу ч гэсэн болно гэж бодоод байна. Чи одоо төр түмнийг төлөөлж төрийн дээд байгууллагын гишүүн болсон гэдгээ ойлгохгүй бол буулгаад л хаячих байх шүү.

...
Сэтгүүлч Г.Отгонжаргал

"Мөнгөгүй хүн төрд гарлаа гэхэд худалдагдана. Өө гэрээ засаагүй юм байна, шал миа" гээд үл ойшоож, тойргийн гадна түлхдэг. Яг түүн шигээ А даргыг нүүрний тос рекламдахад хөөрхөн гэх хэр нь Н гишүүнийг пүү паа гэх.

...
Сэтгүүлч Г.Балжинням

Хурал тасалсан, лайв хийсэн гээд Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж хуралджээ. Тогтолцоондоо бишээ, Нарадаа байгаа юм л даа. Ер нь бол номхноо ноолно гэгч нь л..."Том" гишүүн хурал тасалсан бол ингэж ажиллахгүй ээ, баттай шүү.

...
Иргэн Х.Оюунсүрэн

Лайв хийж болохгүй гэсэн хууль байхгүй нь үнэн ч төрийн түшээ, ард түмний элч бараа зараад лайвдаад байх нь тэгээд бас бусдыг загнаад зүхээд байх нь ёс зүйгүй л үйлдэл. Лайв хийгээд ашиг орлого өндөртэй бол тэр ажлаа л хий.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe