Хонгконгод болсон жүдо бөхийн тэмцээнээс 21 медаль хүртлээ

О.Пүрэвсүрэн
2024-08-20

Хонгконгод зохион байгуулсан “IJF” буюу Олон улсын жүдо бөхийн холбооны өсвөрийн болон залуучуудын цуврал тэмцээнд манай улсын залуу тамирчид амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд өсвөр насны ангилалд алтан медалийг Г.Доржсүрэн (55кг), М.Цэндбазар (57кг) хүртсэн бол мөнгөн медалийг Б.Нямдорж (55кг), М.Билгүүнтөгөлдөр (66кг), Л.Саяжаргал (52кг), Э.Оюундэлгэр (57кг) нар хүртжээ.

Мөн М.Эсэнтайш (-90кг), Ц.Гантигмаа (57кг), М.Бат-Эрдэнэ (60кг), Н.Билгүүндалай (66кг), Ж.Урангол (70кг) нар хүрэл медалийн эзэн болсон байна. 

Залуучуудын ангилалд М.Цэндбазар (57кг), Б.Жавхлантөгс (60кг) нар алтан медаль, Г.Доржсүрэн (60кг), Б.Учрал (-78кг) нар мөнгөн медаль хүртэв. Харин М.Билгүүнтөгөлдөр (66кг), М.Эсэнтайш (90кг), Н.Билгүүндалай (66кг), Э.Оюундэлгэр (57кг), Л.Саяжаргал (52кг), Ж.Урангоо (70кг) нар хүрэл медалийн эзэн болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe