Словени Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Ц.Чимэдцэеэ
2024-08-21

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-23-нд манай улсад айлчиллаа.

Төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтын ажиллагааны санал солилцож, “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Мөн аялал жуулчлал, агаарын харилцаа, ойн салбар, худалдаан, аж үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах хэлэлцээ байгуулав.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар маргааш, нөгөөдөр (22-23) Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцох юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe