Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас архитектор төлөвлөлтийн даалгавартай газар эзэмшүүлж, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг дараах өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дуудлага худалдааг газрын цахим биржийн www.mle.mn хаягаар дамжуулан зохион байгуулна. Энэ удаагийн дахин дуудлага худалдаанд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрууд түлхүү зонхилж байгаа аж.
Ташрамд, НГЗБА-наас нийслэлийн Засаг даргын 2024 оны А/132 дугаар захирамжийн хүрээнд одоогийн байдлаар 60 байршлын 100.7 га талбайд газрын эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулж, 35 байршлын 31.1 га талбайд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 1 тэрбум 184 сая төгрөг төвлөрүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх