Обама Трамп руу ширүүн үгс "чулуудлаа"

Ц.Чимэдцэеэ
2024-08-21

АНУ-ын Ардчилсан намын үндэсний чуулган(DNC) Чикаго хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы тайзнаас АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама энэ сонгуулийг ширүүн өрсөлдөөн болно гэдгийг санууллаа.

Мөн намын нөхөр Камала Харрисыг дэмжиж, түүний өрсөлдөгч Доналд Трампад хандан ширүүн үгс "чулуудав".

Тэр "Америкчууд хэн өөрсдийнх нь ирээдүйг бодож байгаа вэ гэдгийг хайхарч байна. Харин Трамп бол энэ асуудалд нойроо хугаслахгүй байгаа шүү дээ" гэв.

Мөн Трампыг 9 жилийн өмнө алтан шатаар бууснаасаа хойш өөрийн асуудлынхаа талаар гоншигносоор байгаа 78 настай тэрбумтан. Одоо Камалад хожигдохоосоо айж, улам бүр дордож, гомдоллосоор байна гэв.

Энэ нь Доналд Трамп 2015 онд "Трамп" цамхгийнхаа урсдаг алтан шатаар бууж ирээд, улс төрд орж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж байсантай холбоотой ёжлол юм.

Түүнчлэн түүний баян тансаг, энгийн иргэдээс зөрүүтэй байдлыг мөн ийнхүү шүүмжилж буй аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэдээ урам зориг, итгэл найдвар төрүүлэх нөлөө бүхий улс төрчдийн илтгэл үргэлжилсээр.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe