Жил бүрийн хичээлийн шинэ жилээр төрийн тэргүүн хичээл заадаг уламжлалтай.
Тэгвэл энэ есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заахаар болжээ.
Мөн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг цомхон, багш сурагч, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын баяр болгон зохион байгуулахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ нээлтэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй, салбарын сайд мэндчилгээ дэвшүүлэх аж.
Сэтгэгдэл үлдээх