"Нүүрсний" гэх дуулиант хэрэг сүүлийн хоёр жил олны анхааралд ороод буй.
Тус хэрэгт "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Б.Аюурсайхан тэргүүтэй албан тушаалтнууд холбогдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авлига, албан тушаалтын гэмт хэргээр ялласан.
Тэгвэл дээрх нэр холбогдогч тэргүүтэй 18 этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх өнөөдөр хуралдаад, талуудын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, есдүгээр сарын 11-нд товлолоо.
Анхан шатны шүүх нэр холбогдсон этгээдүүдийн хэргийг 13 хоног хэлэлцсэн. Улмаар Б.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасах, 5 жил 9 сар хорих ял, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 3 жил хорих ял оноож байв.
Давж заалдах шатны шүүх тус хэргийн нийт 18 гомдлыг 1-2 өдөр хэлэлцэж магадгүй байна.
Сэтгэгдэл үлдээх