Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний найман тохиолдол илэрч, нийт 12 тохиолдол бүртгэгджээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ талаар тодруулга, мэдээлэл өглөө.
"Баян-Өлгий аймагт хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг ажиллуулж байна. Голомтлон гарч байгаа тохиолдлыг илрүүлэх, вакцинд хамруулахажил 86%-тай байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эх нийт 3,300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана" гэв.
Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халдварлах эрсдэл өндөртэй өвчин аж. Нууц үе нь 9-11 хоног байдаг. Хамраас нус гарах, найтаах, нүд улайх зэрэг шинж тэмдэгтэй. Хүндэрвэл хараагаа алдах эрсдэлтэй тул А витамин уухыг зөвлөдөг байна.
ЭМЯ-аас хүүхэд, жирэмсэн эх, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэдийг хамгийн эхэнд вакцинжуулж байгаа ба хийлгэж амжаагүй иргэдийг эрсдэлээс хамгаалахыг санууллаа.
ДЭМБ-ын судалгаагаар 178 оронд 341 мянга гаруй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл үлдээх