Энэ жил Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гарааш буулгаж, газар чөлөөлөөд байна.
Уг гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 70 хувьтай байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх