Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох 2492 каратын очир эрдэнэ буюу алмааз Ботсвана улсад олдсон тухай Канадын уул уурхайн компани мэдэгджээ. Энэ нь 1905 онд Өмнөд Африкт олдсон 3106 каратын Куллинан алмаазаас хойш олдсон хамгийн том эрдэнийн чулуу болж байгаа аж.
Онцгой том хэмжээтэй эрдэнийн чулууг Карове гэх уурхайгаас бүрэн бүтэн олборлосон гэж Канадын уул уурхайн “Lucara Diamond” компани мэдээлжээ. Тус компани эрдэнийн чулууг “гайхамшигтай олдвор" гэж тодорхойлоод, түүхэн дэх хамгийн том өнгөлж засаагүй алмаазны нэг болохыг онцолсон байна. Мөн “Том хэмжээтэй, асар их үнэ цэнтэй алмаазыг “Mega Diamond Recovery” технологийн ачаар илрүүлж олборлосон” гэж тус компани мэдээлэлдээ дурджээ.
Эх сурвалж: Lucara Diamond
Сэтгэгдэл үлдээх