Иргэний зориг ногоон намаас Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, З.Батболд, С.Замира нар сонгогдсон. Тус намаас УИХ-д бүлэг байгуулахад гишүүний тоо хүрээгүй учир ХҮН нам, Үндэсний эвслийн адилаар зөвлөл байгуулсан билээ. Тэгвэл Иргэний зориг ногоон намын зөвлөлөөс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээлэл авч чадахгүй байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ИЗНН-ын төлөөлөл байхгүй учир бид мэдээлэлтэй авч чадахгүй байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулах хэрэгтэй" гэжээ.
Тодруулбал, намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталдаг хуультай. Уг зөвлөлд байнгын хороодын дарга нар болон намын бүлгийн дарга нар багтдаг. Тэгвэл ИЗНН-аас энэхүү зөвлөлд багтаагүй тул холбогдох мэдээллийг авч чадахгүй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх