Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томиллоо

.Graph
2024-08-26

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилжээ.

Тэрээр өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Ингээд ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшиж, ялах нь тодорхой хэмээн яригдаж байсан ч 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвшиж, ялагдсан билээ. 

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол  Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe