1, 2-р ангийн зарим бүлэгт туслах багш ажиллуулна

Ж.Номин
2024-08-26

Улсын хэмжээнд 1-2 дугаар ангид 45-60 хүүхэдтэй 97 бүлэг бий.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг. Иймд хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллах боломжтой аж.

Уг асуудлыг Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцэн, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр албаныханд үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe