Парис 2024 олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга Б.Баасанхүү Хөвсгөл аймгийн 70 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэглэлтэй цүнхийг гардууллаа.
Нийт 70 цүнхний 50-ийг нь Сод-Эрдэм сургуульд, 20-ийг нь Хөвсгөл аймгийн бусад багийн хүүхдүүдэд өгчээ. Сод-Эрдэм сургууль нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг бөгөөд Б.Баасанхүү нь 2017 онд уг сургуулийг төгсөж байжээ. Цүнхийг Б.Баасанхүүгийн аав Бавуудорж гардуулж өгөв.
Тэрээр "Охин минь 2017 онд уг сургуулийг төгссөн. Энэ жил 50 хүүхэд цүнх, хичээлийн хэрэгсэл өгч байна. Үүнийг бид 3 дахь жилдээ хийж байгаа юм. 2022 онд Өвөрхангай аймагт, 2023 онд хотод хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд өгсөн. Энэ удаад өөрийн төгссөн сургуулийнхаа хүүхдүүдэд болон нутгийнхаа хүүхдүүдэд өгч байна. Нэг цүнхэнд 90 мянган төгрөгөөр үнэлэгдэх зүйлс бий" гэсэн байна.
2017 онд сургуулиа төгсөж байсан үеийн зураг
Сэтгэгдэл үлдээх