Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, хувийн сургуулиудын 140 автобус, нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр болжээ.
Төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэх тооцоо гарсан байна.
Түүнчлэн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо автобусны зориулалтын картаар төлбөр төлөхөөс гадна NFC дэмжигч карт, банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөл бүрдүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх