Бүлэггүй намын дарга нарыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулна

.Graph
2024-08-27

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд УИХ-д бүлэггүй намын дарга нарыг таслах эрхгүйгээр оролцох шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргажээ. 

Тодруулбал, өчигдөр ИЗНН-аас "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ИЗНН-ын төлөөлөл байхгүй учир бид мэдээлэлтэй авч чадахгүй байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулах хэрэгтэй" хэмээн шаардлага тавьсан. Тэгвэл ийнхүү зөвлөлд багтаж, мэдээлэл авах боломжтой болж байна.

Таслах эрхгүй оролцоно гэдэг нь аливаа санал гаргахгүй, санал хураалтад оролцохгүй байхыг хэлэх бөгөөд зөвхөн мэдээлэл авах зорилготой байх аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe