Хуулийн төсөл: ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

.Graph
2024-08-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагалдуулан өргөн барьсан ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэг, сургууль зэрэг бүтээн байгуулалт хийвэл тухайн жилийн орлогын 1 хувь хүртэлх татварын хөнгөлөлтийг эдлэхээр тусгажээ. 

Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн "ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлэг, сургууль барих зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийвэл татварын хэмжээг тодорхой хувиар хөнгөлж өгнө. Ийм татварын дэмжлэгийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэснээр улс оронд нийгмийн шинжтэй үйл ажиллагааны хүртээмж нэмэгдэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe