Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн баталлаа

.Graph
2024-08-27

Засгийн газраас өргөн барьсан "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар уг тогтоолыг төслийг эцэслэн батлах томъёоллоор санал хураахад, санал хураалтад оролцсон 111 гишүүнээс 74 нь буюу 66.7 хувь нь дэмжив. Ингэснээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн баталж байна. 

Засгийн газрын хөтөлбөрийг баталсан УИХ-ын гишүүд, ажлын хэсэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талархал дэвшүүллээ. 

Батлагдсан хөтөлбөрийг УИХТГ-аас 10 хоногт багтаан олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe