Монгол Улсын U18 насны шигшээ баг ФИБА Азийн U18 насны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Йордан Улсын Амман хотыг зорилоо. Энэ нь манай улсын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг 12 жилийн дараа дахин Ази тивийн талбайд өрсөлдөж буй явдал юм.
ФИБА Азийн U18 насны аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 9 сарын 02-10-нд зохион байгуулагдах ба манай баг Австрали, Ливан, Тайвань улсын багтай нэг хэсэгт орсон байна.
МСБХ болон Йордан Улсын сагсан бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд монголын баг гурван хоногийн өмнө очиж хамтарсан бэлтгэл, тоглолт хийхээр болсон. Монголын багийн эхний тоглолт Автсрали улсын багтай 9 сарын 2-нд болох аж.
Багийн бүрэлдэхүүнд:
Тоглогчдын бүрэлдэхүүнд:
Сэтгэгдэл үлдээх