Засгийн газрын хуралдаанаар хоёр томилгоо хийлээ

.Graph
2024-08-28

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр томилгоо хийсэн байна. 

Лханаажавын Мөнхтүшиг

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхтүшигийг томиллоо. Тэрээр 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болсон. 

Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй хүн төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай юм. 

Мөнхөөгийн Батбаяр

Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр М.Батбаярыг томиллоо. Тэрээр өмнө нь Соёлын дэд сайж хийж байсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe