Н.Номтойбаяр: Монполиметын үүссэн асуудалд Хятадын цемент үйлдвэрлэгчид хожиж байна

.Graph
2024-08-28

Монполимет групийн харьяа зарим компанийн үйл ажиллагааг хааж, хүндрэл учруулж байгаа талаар Монполимет группийн удирдлагууд удаа дараа мэдэгдсээр байгаа билээ. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Монполимет групптэй холбоотой үүссэн асуудал цаашдаа дахиж үүсэхгүй байх талын эрх зүйн орчин, Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд ийшээ чиглэх ёстой. Үйлдвэр нь хаагдаад хэдэн сар боллоо. Монголын бүтээн байгуулалын цаг хугацаа 4-11 сард өрнөдөг. Ид бүтээн байгуулалт өрнөж буй энэ үед үйлдвэрийн дансыг хаагаад, ажилчдынхаа цалинг тавих боломжгүй болгоод, цаашлаад төсвийн төлөвлөсөн зарлага, орлогын зөрүү их бий. Энэ төлөвлөгөөт ажил зогсоод л. Үүнд хожигч гэж байхгүй. Бусад цемент үйлдвэрлэгчид дотоодын зах зээл дээр эрэлттэй байгаа цементийг хангаж чадахгүй. Үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй. Бодит хожлыг Хятадын цементийн үйлдвэрүүд л авч байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe