Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког зургадугаар сард айлчлах үеэр Монгол болон Беларусь улсын Ерөнхийлөгч нар Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Үүний хүрээнд өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Ингэснээр Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болж байна.
Сэтгэгдэл үлдээх