ТӨХК-ууд 2023 онд 500 тэрбумын алдагдалтай ажиллав

.Graph
2024-08-29

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлантай танилцаж байна. Аудитаас ТӨХК-уудыг 500 тэрбумын алдагдалтай ажилласан гэж тайландаа тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "2022 онд 25 ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэсэн. Гэвч Төрийн банкнаас бусад дээр энэ зүйл хэрэгжсэнгүй. ТӨХК-ууд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Жил болгон төсөь хэлэлцэх үеэр ашиггүйг нь хувьчилна гэдэг. Тэгээд алдагдлыг нь улсын төсвөөс нөхөхөөс гадна Эрдэнэс Тавантолгой ХК-аас нөхдөг. Эрдэнэс Тавантолгой ХК чинь зүгээр банк болчихлоо. 2.7 их наяд төгрөгөөр ТӨХК-үүдийг санхүүжүүлсэн байна" гэж шүүмжиллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe