Богд уул руу аялах, алхахыг хориглолоо

.Graph
2024-08-29

Богдхан уул руу наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 16 хүртэл аялж, алхахыг хоригложээ.

Тодруулбал, энэ сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 1 хүртэл Богдхан уулын дээгүүр онгоцоор нисэж, хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах аж.  Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аяллын жимээр аялж, алхдаг иргэдийг ууланд аялж, алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа. Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe