Үнэгүй амталгаатай "K-Food Festival 2024" энэ хагас сайнд эхэлнэ

.Graph
2024-08-29

БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн яам, БНСУ-ын Агро-Загас аж ахуй, хүнсний худалдааны корпорацтай хамтран 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд Солонгос хоолны сэдэвт фестивалийг хоёр өдрийн турш зохион байгуулна. 

Энэхүү арга хэмжээ нь “Солонгосын давлагаа” соёлын хүрээнд Монголын томоохон хоолны сэдэвтэй болох бөгөөд олон хэрэглэгчид оролцох төлөвтэй байна. Солонгос хоолны төрөл бүрийн сэдвээр олон төрлийн арга хэмжээнүүд болох тул Монгол дахь хэрэглэгчдэд нэгэн том бэлэг болох ажээ.

Энэхүү арга хэмжээ нь Солонгосын уламжлалт загварт суурилсан олон сэдэвчилсэн асруудаар зочлон Солонгосын төрөл бүрийн амтыг харуулахаар төлөвлөсөн байна.

  • Халуун ногоотой гоймон болон кимчиний хослолыг амтлах боломжтой HOT ZONE,
  • Солонгосын алдарт Хану үхрийн мах,
  • Шинэхэн эрүүл жимсийг амтлах FRESH ZONE,
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг амтлах боломжтой NUTRITIOUS ZONE,
  • Кимбаб, догбугги зэрэг жинхэнэ Солонгосын гудамжны хоолыг амтлах боломжтой STREET FOOD ZONE зэргээс бүрдэж байна. 

Үүнээс гадна бүх асрууд үнэгүй амталгаа хийх болно. Нэмж дурдахад амталгааны арга хэмжээ төдийгүй газар дээр нь өөрийн биеэр туршиж үзэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

Мөн энэхүү арга хэмжээг "Voice of Mongolia" нэвтрүүлгийн хөтлөгч Ө.Эрхбаяр хөтлөх бөгөөд Favway, Tuvshinty & Yesun, Bayra Showman зэрэг шинэ, залуу контент бүтээгчид оролцох болно. Та бүхэн тэдэнтэй биечлэн уулзах боломжтой бөгөөд Солонгос хоолны сэдэвтэй Хоол хийх сургалт, K-Food тэмцээн, Meta-Game, Quiz зэрэг олон сонирхолтой тэмцээн, хөтөлбөрүүд байх болно. Түүнчлэн энэхүү арга хэмжээнд оролцож буй түнш компаниудын бэлтгэсэн хөгжөөнт арга хэмжээнд оролцож, төрөл бүрийн гарын бэлгийг авах боломж бүрдэж байгаа нь дотоодын хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Фестивалийн хөтөлбөр

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe