50 метрийн чөлөөт сэлэлт, өврөөр сэлэлтийн төрөлд Х.Номуун оролцлоо

О.Пүрэвсүрэн
2024-08-29

"Парис 2024" паралимпын наадамд Монгол улсын шигшээ багийн тамирчин Х.Номуун усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө.

Х.Номууны хувьд пара усанд сэлэлтийн S6 ангиллын эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж 13 дугаар байр, өврөөр сэлэлтийн төрөлд долоодугаар байр эзэлсэн байна.

Тус төрөлд нийт 14 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний найм нь финалд шалгарсан байна. Монгол улсын шигшээ баг анх удаа Паралимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцож байгаа юм.

Түүний хувьд есдүгээр сарын долоонд эмэгтэй 100 метрийн араар сэлэлтийн төрөлд дахин өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe