УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг баталлаа.
Хуулийн төслийг нийт хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэн байна. Батлагдсан хуулийг 10 хоногт багтаан олон нийтэд мэдээлнэ.
2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсөв зарцуулна. Зардал нь дор дурдсан хэмжээтэй байхаар заажээ.
Ерөнхийлөгчийн тамгын газар 30 тэрбум 283.9 сая төгрөг.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 142 тэрбум 182.7 сая төгрөг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 384 тэрбум 831.7 сая төгрөг
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр 183 тэрбум 147.5 сая төгрөг
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 363 тэрбум 931.8 сая төгрөг
Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан 5 тэрбум 143.1 сая төгрөг
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 238 тэрбум 99.9 сая төгрөг
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр 14 тэрбум 506.6 сая төгрөг
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга 11 тэрбум 176.3 сая төгрөг
Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 116 тэрбум 229.2 сая төгрөг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 207 тэрбум 47.1 сая төгрөг
Сангийн сайд Б.Жавхлан 5 их наяд 594 тэрбум 295.3 сая төгрөг
Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1 их наяд, 406 тэрбум 724.4 сая төгрөг
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 61 тэрбум 794.3 сая төгрөг
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 613 тэрбум 66.5 сая төгрөг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 240 тэрбум 267.2 сая төгрөг
Боловсролын сайд П.Наранбаяр 4 их наяд 150 тэрбум 472.6 сая төгрөг
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 3 их наяд 966 тэрбум 463.5 сая төгрөг
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 817 тэрбум 916.9 сая төгрөг
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 575 тэрбум 318 сая төгрөг
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 458 тэрбум 888.7 сая төгрөг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр 676 тэрбум 18 сая төгрөг
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 87 тэрбум 490.3 сая төгрөг
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 468 тэрбум 184.1 сая төгрөг
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1 их наяд 658 тэрбум 681.7 сая төгрөг
Сэтгэгдэл үлдээх