Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Ц.Чимэдцэеэ
2024-08-30

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан наймдугаар сарын 15-нд эхэлж, өнөөдөр сүүлийн өдрөө хуралдаж байна.

Хуралдаанд УИХ-ын 126 гишүүний 57.1 хувийн ирцтэй буюу 72 гишүүн ирсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Ирцэд бүртгэгдээгүй 54 гишүүнээс 16 нь 10.10 цагийн байдлаар хоцорч, хуралдаандаа оролцсон бол 38 нь тасалсан, хоцорсон эсвэл чөлөөтэй байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах 8 асуудлыг хэлэлцэнэ.

  • 14 хууль, тогтоомжийн төслийг эцэслэн батална
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг чөлөөлөх тухай
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Баталсан хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсоно
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы хаалт

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe